Бидэнтэй нэгдээрэй

Витамин гэж юу вэ?

2012.12.22

Витамин гэж юу вэ?

Хүний биед  өдөр бүр шаардлагатай зүйлын нэг витамин юм. Учир нь бидний биед явагдаж байгаа биологийн олон урвал болох уураг задрах, энерги үүсэ, х эд эс нөхөн төлжих энэ бүх үйл ажиллагаанд  витаминууд нь урвал явагдах түлхүүр буюу коферментын үүрэг гүйцэтгэдэг.  

 Бид өдөр бүр хоол хүнсээр болон бэлдмэл хэлбэрээр  хэрэглэж байгаа боловч яг таны насанд таны биеийн онцлогт ямар хэмжээгээр ямар витамин хэрэгтэйг хүн бүр төдийлөн мэддэггүй.

Та витамин уудаг уу?

 Мэдээж уудаг.  Гэхдээ Та хавар намар , ядарсан тохиолдолд юм уу аль эсвэл бүр өвчилсөн тохиолдолд авч уудаг.

Харин энэ зөв үү ? Үнэндээ Та өвдөхөөс өмнө өдөр тутамдаа витамины өөрт тохирсон тунгаар хэрэглэх ёстой.

1-рт Та хүнсний нөгөө болон жимс жимсгэнийг аль болон шинээр нь угааж хэрэглэх хэрэгтэй бөгөөд зарим нэг хүнсний ногоог дутуу болгох буюу  лууван,  хулуу,  шош,  вандуй зэргийг шууд хэргэлэх нь зохимжтой.

Мөн хоол хийхдээ өдөр тутмын хүсний ногооны  болон махны модыг тус тусдаа байлгах  шаардлагатай бөгөөд  хагас болсон махан дээр ногоогоо хийж хоолоо бэлтгэх нь ногооны витаминлаг чанар хадгаладдаг гэж үздэг.

2-рт хэрэв Та бэлдмэл  хэлбэрээр сонгосон бол дотрох найрлаг , тун болоод яаж уух зааврыг заавал нягталж хараарай.

 Ямар витамин сонгож байна вэ?

Бид олон найрлагатай витамин байх тусам илүү сайн гэж боддог бол энэ нь анагаах ухааны үүднээс буруу ойлголт юм.

Ашигтай зүйл

Витамин С-г Төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэвэл төмрийн шимэгдэлт сайжирдаг.

Витамин В6-г магниьай хамт хэрэглэвэл магни шимэгдэлт сайжирдаг.

Анхаарах зүйл

Зарим нэг витаминууд бие биеэндээ эсрэг үйлчилгээтэй байдаг бол зарим нэг витаминууд гэдэсний ханаар шимэгдэхдээ нэг сувгаар дамждаг тул зэрэг уусан тохиолдолд аль аль нь биед шимэгдэхгүй байх тохиолдол гардаг байна. 

 Бидний түгээмэл хэрэглэдэг  А витаминыг өглөө , Е витаминыг оройд тус тусад нь ууж хэрэглэвэл илүү тохиролжтой. Учир нь А болон Е витамин нь тосонд уусдаг витаминууд юм.

Мөн витамин В1-г ивитамин В12 зэрэг хэрэглэхийг цээрэлдэг бол витамин РР-тэй нэг шприценд хольж хэрэглэж болохгүй байдаг.

Ханиад томуу хүрсэн үед иргэд эмийн сангаас витамин С –г өндөр тунгаар авч хэрэглэдэг. Гэтэл витамин С нь өндөр тунгаар уувал ходоод , нойр булчирхайнг цочроон  Ланергансын үйл ажиллагааг дарангуйлснаар чихрийн шижин үүснэ. Мөн бөөрний дээд булчирхайн даавар ялгаралт ихсэж   бөөр гэмтэх даралт ихсэх нөлөө үзүүлдэг.

Нүдний хараа муудах. Лүтеин ямар ач холбогдолтой вэ?

Хүүхэд эхээс төрөхдөө өнгө ялгах чадваргүй төрдөг бөгөөд зөвхөн юмсын хэлбэр дүрс болоод том жижиг  түүний хөдөлж байгааг мэдэрдэг.  Аажмаар хүүхдийн хараа  тогтож

 6 сартайдаа бүх өнгийг ялгах чадвартай болдог. Хүний амьдралын явцад физиологийн хараа муудалт  2 удаа явагддаг бөгөөд 10-14 насанд болон 40-45 насанд буурдаг.Энэ нь нь А витамины дутагдал  болон харааны эсийн нөхөн төлжүүлэх үүрэгтэй  уургийн дутагдлаас шалтгаалдаг .

Мөн телевиз, компютер удаан ширтэх болон хэвтээ болон хажуу байдлаар ном сэтгүүл унших нь бидний хараа муудах эх үүсвэр болдог байна. Та харааны чадамжаа хэвээр хадгалахын тулд  хурц нартай болон гэрлийн хурц тусгалаас хамгаалж нарны шил зүүж байх мөн 10-15 насанд  А витаминыг өндөр тунгаар хэрэглэх, 40-с дээш насанд  харааны чадамжыг хамгаалах лүтеинг  хэрэглэж байх нь тустай. Лүтеин нь хүний нүдний торлог бүрхэвчинд хуримтлагдаж ретинолыг үүсэгдэг бөгөөд хурц туяа , чөлөөт радикалуудаас нүдийг хамгаалдаг ач холбогдолтой. Лүтеин нь буцай болон ногоон өнгийн хүсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Шар өнгөтэй нэгэн төрлийн уураг байдаг. Хэрэв та олон цагаар компютерын ард суудаг ажилтай бол лүтейн агуулсан бэлдмэлийг өдөр бүр хэргэлэж байх шаардлагатай.