• about-us
    About Us
  • our-team
    Түүхэн замнал
  • resume
    Resume
  • our-works
    Үйлчилгээнүүд
  • contacts
    Холбоо барих
  • blog
    Бидний харилцагчид
  • feedback
    Санал хүсэлт

EвроФарм ХХК 2018 он

«Уриа үг»
Эрүүл мэнд, аз жаргалыг иргэн бүрт

ЕвроФарм ХХК

“Еврофарм” ХХКнь Монгол Улсын Эм Хангамжийн салбарт 1999 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 15 дахь жилдээ Монгол Улсын нийт хүн амыг дэлхийн нэр хүнд бүхий 22 орны 45 эмийн пүүсүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн, малын эм бэлдмэл болон гоо сайханы бүтэгдэхүүнийг Орон нутгийн 9 эм ханган нийлүүлэх салбар, Улаанбаатар хотын 1 ЭХНТ, 6 эмийн сангийн сүлжээ, Малын эмийн болон Гоо сайханы худалдааны салбаруудаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. 2014онд батлагдсанЭм ханган нийлүүлэх байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 5530:2014 стандартын шаардлагыг хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй Монгол улсын тэргүүлэгч эрүүл мэндийн, худалдааны компани юм.

“Еврофарм” ХХК нь өнөөдөр 74 ажилтан албан хаагчидтай. Үүнээс 58% нь мэргэжлийн эм зүйч, эм найруулагч байгаа нь мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагааг чанартай явуулах боломж бүрдүүлж байна.

EвроФарм ХХК 2018 он

“Евро фарм” ХХК - Он цагийн товчоон:
~ (1999 он) 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.
~ (2000 он) Гадаад түншлэлийн эх үүсвэрийг тавьж ОХУ-ын бүтээгдэхүүнүүдийг МУ-ын зах зээлд нийлүүлж эхэлсэн.
~ (2001 он) Польш Улсын “Плива Краков” компанитай албан ёсны гэрээ байгуулан, бүтээгдэхүүнийг МУ-н эмийн бүртгэлд анх бүртгүүлэн хамтарч ажилласан.
~ (2002 он) “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тендерт оролцож шалгарсан. Тэр цаг үеэс хойш тасралтгүй 12 жил тендерт оролцож байна. МЭЗБН “Эм” холбооны гишүүн болсон.
~ (2003 он) Кипр Улсын Медохими компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Одоогоор тус компанийн 54 гаруй нэр төрлийн эмийг МУ-н эмийн бүртгэлд бүртгүүлж хэрэглэгчдэд хүргээд байна. Өдгөө нийт 11 пүүсийн 100 гаруй нэр төрлийн эмийг МУ-н эмийн бүртгэлд бүртгүүлээд байна.
~ (2005 он) Эм ханган нийлүүлэх байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 5530:2005 стандартыг хангасан үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 30 гаруй ажилтан албан хаагчидтай, Гадаад болон Дотоод харилцагчдын тоо өсөн нэмэгдсээр байв. “Еврофарм” ХХКүүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойгоо тэмдэглэсэн. Түгээлтийн нэгдсэн системтэй болсон.
~ (2007 он) “Эрүүл мэнд-2007” уламжлалт үзэсгэлэнд Нистатин 500 000 ед №16 бүтээгдэхүүн импортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
~ (2008 он) Санхүүгийн “Макс” программ хангамжийг Эм хангамжийн салбарт ашиглаж эхэлсэн анхны компани болсон. Хөьсгөл аймагт анхны Эм ханган нийлүүлэх салбараа нээсэн. Өдгөө Хөдөө орон нутагт 9 ЭХНС-тай болсон байна. Мөн анхны эмийн сан болох “Евро-Фарммаркет” салбарыг нээсэн.
~ (2009 он) МЭЗБН “Эм” холбооноос зохион байгуулдаг Спортын наадамд өдгөөг хүртэл амжилттай оролцож ирсэн.
~ (2010 он) 7 салбар эмийн сангийн сүлжээ, 10 ЭХНС-тай болсон байсан бөгөөд Гоо сайханы худалдааны салбарыг нээж ажиллуулсан. Хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойд оролцож “Шилдэг менежменттэй байгууллага”-аар шалгарсан. АӨСҮТ-с шилдэг ивээн тэтгэгч өргөжлөл хүртсэн.
~ (2011 он) Малын эмийн худалдааны салбар нээж ажиллуулсан.
~ (2012 он) “Евро чуулган” хийсэн.
~ (2013 он) оноос хойш ЭМС-н санаачлагын дагуу ЭМЯ-тай хамтран жил бүрийн 10 дугаар сарыг Ахмадын сар болгон ахмадууддаа үнэгүй үзлэг оношлогоо хийж, хандив тусламж үзүүлсэн. ОХУ-ын тэргүүлэх BIOCAD компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.
~ (2014 он) OpenERP мэдээллийн системийг амжилттай нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байна..
~ (2015 он) Эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл авсан. Actavis пүүстэй албан ёсны шинэчилсэн гэрээ хийсэн. Стандартын шаардлагад нийцсэн тохилог орчин, хүрэлцэхүйц талбай бүхий агуулахын байр түрээслэсэн. Гадаад харилцаагаа өргөжүүлж Farmak, Replek Farm, Rossmax, Valeant, PHCCA, ILdong пүүсүүдтэй онцгой эрхтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
~ (2016 он) 9 сард Гоо сайхан салбарыг Ти Эс Ти Косметикс ХХК болгон үйл ажиллагааг тусгаарласан мөн оны 10 сард Эмийн сангийн сүлжээгээ Евро фарм фармаси ХХК болгон үйл ажиллагааг тусад гаргасан болно.

EвроФарм ХХК 2018 он

Еврофарм ХХК нь эм хангамж, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, малын эмийн нийлүүлэлтээр Монгол улсын эм хангамжийн зах зээлд шилдэг 5-н байгууллагын нэг юм.

EвроФарм ХХК 2018 он

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-51

Лавлах дугаар

Оффис:(+976) 70119714

Гар утас: 94009081, 94009084

Цахим хаяг

Лавлах: info@europharma.mn

IT инженер: itengineer@europharma.mn

EвроФарм ХХК 2018 он

Бид 19 орны 43 эмийн үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчидтэй өнгөрсөн 15 жилийн хугацаанд хамтран үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа билээ. Одоогийн байдлаар тус үйлдвэрүүдээс 1200 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн болон малын эм бэлдмэл импортлож байна.


EвроФарм ХХК 2018 он